
Багануур дүүрэгт 11 дүгээр сарын 27-ны өдөр хоёр иргэн биедээ зүсэгдсэн шархтай нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу газар дээр нь ажилласан бөгөөд шалтгаан, нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.





































