
Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хийгдсэн тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь тэнхлэгээрээ 21м х 14.0м хэмжээтэй, зоорьгүй, 2 давхар барилга юм.
1-р давхартаа яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөө,
2-р давхарт үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоол зэргийг хийж гүйцэтгэсэн.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Элбэг гүн” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.





































