БНСУ-ын ‘KIM BYOUNG JOON LEDAS’ цээжний мэс заслын эмнэлэг монгол өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээ хийлээ 

Arslan.mn

БНСУ-аас олон эмнэлгийн байгууллага Монгол Улсад ажиллаж, иргэдэд үзлэг хийн, эмчилгээ хийдэг. Үүний нэг бол БНСУ-ын Бусан хотын “Ким Бён Жүн Ледас” юм. Тус эмнэлэг нь тасралтгүй 21 жил үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд "Ледас Өөрчлөлт" хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. 
Олон улсын өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 2022 онд Гүрж, 2023 онд Монгол, 2024 онд Киргиз, 2025 онд мөн Монголоос ирсэн өвчтөнүүдэд хамтарсан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. 

Тэгвэл энэ онд Монгол Улсын иргэн судасны бүдүүрэл оношоор олон жил шаналсан 60 настай П.Лхагвад үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.  

П.Лхагва нь залуу наснаасаа эхлэн удаан хугацаагаар машин барих, мал маллах зэрэг биеийн хүчний ажил их хийсэн тул доод мөчний венийн судасны өргөсөлтэй болж, санхүүгийн асуудлын улмаас эмчилгээ хийлгэлгүй явсан аж. Тэгвэл "Ким Бён Жүн Ледас" цээжний мэс заслын эмнэлэг нь Солонгосын Эмнэлгийн Аялал Жуулчлалын Холбоогоор дамжуулан түүний мэдээллийг авч, Бусан хотод урин, хагалгааны бус арга буюу варикозын судасны хамгийн бага инвазив эмчилгээг хийж гүйцэтгэжээ. 

Arslan.mn
Тус эмнэлгийн ерөнхий эмч Ким Бён Жүн нь эмнэлэг нээгдсэн цагаас хойш одоог хүртэл "Судасны өргөслийг дахилтгүйгээр бүрэн эмчлэх" судалгаа, эмчилгээг тасралтгүй хийсэн байна. Тэрээр "нарийн оношлогоо, хамгийн бага инвазив хавсарсан эмчилгээ, урт хугацааны тогтмол үзлэг"-ээс бүрдэх судасны өргөслийн эмчилгээний тусгай системийг бий болгож энэхүү системийн дагуу эмчилгээ хийж гүйцэтгэж байна. Энэхүү системийн тусламжтайгаар бүрэн эдгэрсний дараа ч гэсэн судасны хэт авиан шинжилгээгээр дахилтын магадлалыг 1-2 жил тутамд хянадаг байна. Шаардлагатай бол дахилтыг урьдчилан сэргийлэх зорилгоор амбулаторийн эмчилгээ болгон урьдчилан сэргийлэх тарилга хийдэг. “Ким Бён Жүн Ледас” Цээжний мэс заслын эмнэлэг нь 2015 оноос хойш дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох (JCI)-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд тасралтгүй магадлан итгэмжлэлд хамрагдаж ирсэн. Үүнээс гадна, гурван жил дараалан Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны магадлан итгэмжлэгдсэн гадаадын өвчтөнүүдийн эмнэлэг (KAHF) болон Дэлхийн эрүүл мэндийн магадлан итгэмжлэл (GHA) гэсэн олон улсын гурван гэрчилгээг эзэмшсэн цорын ганц эмнэлгийн байгууллага юм.

Ташрамд дурдахад "Ким Бён Жүн Ледас" цээжний мэс заслын эмнэлэг нь 21 жилийн хугацаанд 27,000 гаруй судасны өргөслийг эмчлэх мэс засал хийжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57615