У МИН ГЮҮ: Бага насны хүүхдийн ханиадыг бүрэн эмчлээгүйгээс үүдэж, дунд чихний үрэвсэл нь хүндэрч ДҮЛИЙРЧ байна

Arslan.mn

Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг, Рафаэл Интернэйшнл хамтран "Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношлогооны орчинг сайжруулах төсөл”-ийг 2023 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. 

Төслийн хүрээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээ хийх стандартад нийцсэн орчинг бүрдүүлэх, шинэчлэгдсэн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг БНСУ-д бэлтгэх, чадавхжуулах, онлайн вебинар сургалт хийх, шинжилгээ хийхэд ашиглах авиа зүйгээр баланслагдсан үгийн таблиц боловсруулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн юм. 

Arslan.mn

Тэгвэл уг төслийн хугацаа энэ сард дуусах бөгөөд Рафаэл Интернэйшнл байгууллагын төлөөлөл УНТЭ-т ажиллалаа. 

Энэ үеэр Рафаэл Интернэйшнл олон улсын байгууллагын төсөл хариуцсан менежер У МИН ГЮҮ хэлсэн үгэндээ "Төслийн үйл ажиллагаа их олон жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд дөнгөж төрсөн хүүхдүүдийн сонсголыг 24 цагийн дотор шалгах шинжилгээний ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл энэ төслийг албан ёсоор 2023 онд эхлүүлсэн бөгөөд ЕБС болон Улаанбаатар хотын иргэдийн дунд сонсголын бууралт ямар байгааг судлах зорилгоор эхлүүлсэн. 

Бид өнгөрсөн хугацаанд сургуулийн насны 3,000 хүүхэд, насанд хүрсэн 2,000 иргэнийг шинжилгээнд хамруулж, сонсгол бууралттай иргэдийг дараагийн шатны байгууллагаруу илгээх ажлыг хийж байна. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр анхаарч, БНСУ-д сургах, хамтарсан сургалтыг олон зохион байгуулсан. 

Монгол Улсад бага насны хүүхэд ханиад хүрэх үед дунд чихний үрэвсэл үүсч, үүнийг нь эмчлэхгүйгээр орхих нь сонсгол буурах том шалтгаан болж байна. Үүнээс гадна чихэвчний хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор дүлийрэх тохиолдол ч байна. Үүнээс гадна иргэдийн хувьд сонсголын кабинет байгаагүйгээс үүдэж хаана хандахаа мэдэхгүйгээс үүдэн сонсголгүй болох ч тохиолдол байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57616