
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
Манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог бөгөөд 1000 хүнд ногдох өвчлөлийн түшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага. Гэсэн хэдий ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгааны улмаас эрсдэл өндөр хэвээрээ байгаа юм байна. Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын вирус мутацлагдаж, уг өвчнөөс сэргийлэх вакциныг эрдэмтэн, судлаачид одоо болтол гарган авч чадаагүй ч эмийн чанар, эрт илрүүлгийн ачаар өвчтөнүүд урт удаан, чанартай амьдарсаар байгаа аж.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-ний халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан байна.
Тэгвэл энэ хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Б.Эрдэнэбаатарын өгсөн зөвлөмжийг хүргэж байна.
ВИДЕО:





































