
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар, улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 89.2% (3,035) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 38.1%-иар нэмэгдсэн байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн 72 эмэгтэй байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 77.3% (2,502) -ийг эзэлж байна. Энэ нь өмнөх өдрөөс 37.9%-иар нэмэгджээ.
Улсын хэмжээнд 2,518 ор дэлгэх төлөвлөлт гаргасан. Үүнээс нийслэлд 2,135 орны зохицуулалт хийн дэлгэн ажиллуулж байгаа аж.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам





































