
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын 23-ны өдөр "Айлын хашаанд нэг хүн хөдлөхгүй хэвтээд байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шуурхай очиход, тухайн иргэн нас барсан байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.





































