О.Алтангэрэл: Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй хүмүүсийн төрөөс авдаг үйлчилгээг нь хязгаарлах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Энэ хууль дээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх нэлээд зөрчигддөг. Хүүхдийн асаргаа, хамгаалалттай холбоотой асуудал шийдэгдэнэ. Гэр бүлийн гишүүдийн өмч хөрөнгийн асуудлыг шийднэ. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч өөрийнхөө үзэмжид тохируулж бус нарийвчилсан заалтаар шийдвэрлэх боломжтой болно.

Хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй бол төрөөс авдаг үйлчилгээг нь хязгаарлах ёстой. Эцэг, эх болж хүүхдээ асран тэтгэхгүй байж төрийн үйлчилгээг аваад явж болохгүй.

Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маш их өргөдөл, салбарын сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дээр ирдэг. Хаяг дээрээ байхгүй, машин унаад яваад байдаг атлаа өөрийнх нь нэр дээр байдаггүй, өөр хүний нэр дээр банкны апп ашигладаг тохиолдол олон байдаг. Хүүхдийг тэжээн тэтгэх үүргээсээ зугтаад яваад байдаг хүмүүст тооцох хариуцлагыг дээд зэргээр чангатгах ёстой." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57630