Хувийн цэцэрлэгүүдийн цаана 8,000 гаруй багш цалингаа хүлээгээд сууж байна

Arslan.mn

"Хувийн цэцэрлэгийн холбоо"-ноос тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн Яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй хувийн цэцэрлэгт 8,000 орчим багш ажилтан ажиллаж байна. Эдгээр багш арваннэгдүгээр сарынхаа цалинг одоог хүртэл авч чадаагүй.

Өнгөрсөн сарын цалин буугаагүй болохоор татвар, шимтгэлээ төлж чадахгүй яваа. Энэ асуудлаас үүдэн дүүрэг дүүргийн багш нар төлөөлөн ирж, Сангийн Яаманд шаардлагаа тавьж байгааг "Хувийн цэцэрлэгийн холбоо"-ноос мэдээллээ. Тэд "Сангийн Яамнаас сая хоёр хүн төлөөлж гарч ирсэн. Арванхоёрдугаар сарын 5-н буюу Баасан гарагт арваннэгдүгээр сарын санхүүжилтийг олгоё, арванхоёрдугаар сарын санхүүжилтийг энэ сарын 25-ны дотор олгоё гэж хэллээ. Энэ үг үнэн байгаасай. Хувийн цэцэрлэгүүдийн цаана 8,000 гаруй багш цалингаа хүлээгээд суугаа. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бол хувийн цэцэрлэгийн багш нар ажил хаяна. 2024-2025 онд батлагдсан төсөв байгаа учраас тэр төсвөө л авъя. Арванхоёрдугаар сарын 5-нд хариу өгөхгүй бол хүүхдүүдээ гаргана. Багш ажилчдаа юугаар санхүүжүүлэх вэ гэх асуудал үүснэ" гэдгийг хувийн цэцэрлэгийг төлөөлж ирсэн багш ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57631