ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээг СХД-ийн НЭ-т зохиолоо

Arslan.mn

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2025 оныг “Асуудлыг шийдье, ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг хамтран халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч нөлөөллийн өдөрлөг арга хэмжээг Нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.

Arslan.mn

“Асуудлыг шийдье, ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг сайжруулъя” нөлөөллийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны БЗДХ/ХДХВ/ДОХ/Сүрьеэ, вируст гепатиттай тэмцэх бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ундрал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокарро Эскаланте, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт болон Халдварт бус өвчний нэгдсэн хяналт хариуцсан мэргэжилтэн Шалала Ахмадова, ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Азжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн А.Ербахыт, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дэд захирал Б.Баяндалай болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн СХД-ийн 105 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ оролцож үеийнхээ залуучуудад хандаж уриалга хүргэлээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккарро Эскаланте өдөрлөгт оролцож хэлсэн үгэндээ: Бэлгийн замаар дамжих халдвар нь нийтийн эрүүл мэндийн халдварт өвчин учраас халдварыг бууруулахад залуучуудын оролцоо маш чухал болохыг онцолж байлаа.

Энэ удаагийн ХДХВ, ДОХ-ын эсрэг нэгдсэн арга хэмжээ өмнөх жилүүдээ бодвол хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, нөлөөллийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах зорилго агуулгаараа онцлог болж байна. Монгол улсын хувьд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт 424 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор 2025 онд 694 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байх магадлалтай байна.

2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 95-95-95 зорилт буюу ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 95 хувийг оношилж, 95 хувийг эмчилгээнд хамруулан, үүнээс 95 хувийнх нь вирусийн ачааллыг дарангуйлах зорилт баталсан.

Монгол улсын хувьд 95-95-95 зорилт:

  • ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэддэг хүн 47%
  • Ретровирусийн эмчилгээнд хамрагдсан 86%
  • Вирусийн идэвх дарангуйлагдсан 94% байна.

Өдөрлөгт оролцсон зочид, төлөөлөгчид болон эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт нэгдэж “Итгэлцлийн гарын үсгийг” зурлаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57634