Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдсэн иргэнийг Франц улсаас албадан авчирлаа

Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж, 11-р сарын 29-ний өдөр Франц улсаас албадан авчиржээ. 

Эрэн сурвалжлагдаж байсан Г-г Франц улсаас шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын үндэсний төв товчоо болон Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран зохион байгуулж, Монгол Улсад авчран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Уг этгээд нь 2022 онд хүүхэд хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байхад нь 2024 оны 6-р сарын 15-ны өдөр Франц улсын Интерполын албатай хамтарч явуулсан тусгай ажиллагаагаар байршлыг нь илрүүлж, баривчлуулжээ. 

Шилжүүлэн авчрах энэ удаагийн ажиллагаа нь Марокко улсын Марракэш хотод болсон Интерполын ерөнхий ассамблейн 93-р чуулгантай давхцсан бөгөөд Монгол Улсын Интерполын төв товчоо болон Франц, Турк улсын Интерполын удирдлагуудтай хамтран хяналт тавьж, зохион байгуулалтаар хангаж ажилласнаар гэмт этгээдийг илрүүлсэн олон улсын хэмжээний тусгай ажиллагаа болсон. 

Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын төв товчоо, ЭЦА, Мөрдөн шалгах алба, Улсын ерөнхий прокурорын газар, ХЗДХЯ, ГХЯ болон Франц, Турк улсын Интерполын товчоотой хамтран зохион байгууллаа. ЦЕГ-аас гадаад улсад оргон зайлсан гэмт этгээдүүдийг илрүүлж, шилжүүлэн авчрах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж буй бөгөөд эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд сайн дураар Монгол Улсад ирж, цагдаа хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахыг ЦЕГ-аас анхааруулж байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57651