
Цахим баримт бичгийн нэгдсэн E-Geree систем (Smart Contract Mongolia) Монгол Улсаа төлөөлөн “Maker in China 2025” олон улсын инноваци, стартапын эцсийн шатны тэмцээнд амжилттай оролцлоо. Тодруулбал, “Maker in China 2025 SME Innovation & Entrepreneurship Global Contest”-д оролцож, "Excellence Award" ("Шилдэг гүйцэтгэл"-ийн шагнал) хүртсэн байна.
Энэхүү тэмцээнд дэлхийн 30 гаруй улсаас шалгарсан стартапууд өрсөлдөж, E-Geree.mn Монголын анхны блокчэйн технологид суурилсан цахим гэрээний экосистем, хиймэл оюун ухаанд суурилсан ClauseCheck, Smart Contract AI хөгжүүлэлт болон Монгол–Хятад хоорондын Cross-Border Digital Contract Bridge санаачилгаа танилцуулсан байна.
Ингэснээр Олон улсын хөрөнгө оруулагчид, инновацын байгууллагуудтай хамтран ажиллах олон шинэ боломж нээгдэж байгаагаараа давуу талтай.








































