
Боловсролын сайдын 11 дүгээр сарын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж байна.
1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-нээс 12 -ныг дуустал танхимаар,
6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэж эхэллээ.
Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна.
Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, долоо хоногийн хугацаанд амарна. Ахлах ангийн сурагчид мөн арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.
Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.





































