УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатарын орлого гишүүн болсноор ₮95 сая, гэр бүлийн орлого нь ₮172 сая болж НЭМЭГДЖЭЭ

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг сонгосон.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 2020 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн.

УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн аж.

Тэгвэл энэ удаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатарын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, түүний өөрийн орлого гишүүн болсноор 32 сая төгрөгөөс 95 сая, гэр бүлийн орлого нь  19 сая төгрөгөөс 172 сая төгрөг болж тус тус НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮95 сая
Гэр бүлийн орлого: ₮172 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮770 сая  /Орон сууц-2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮85 сая  /Суудлын жижиг машин1, Hyundai, Sonata V 1 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮0 сая
Газар:₮119 сая /Эзэмших-0.05га-1, Өмчлөх-750м2-4, Эзэмших-3500 м2-1 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮77 сая
Хадгаламж: ₮32 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮74 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57668