
УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Н.Батнайрамдал " Оюутолгой яагаад 6 удаа албан бичиг хүргүүлсэн ч ирж, мэдээлэл өгөөгүй вэ? Хянан шалгах түр хороо нь парламентын нэг хэсэг. Гэтэл Оюутолгой парламентыг үл хүндэтгэсэн. 6 албан бичгийн нэгийг С.Мөнхсүх захирал таны албан бланкан дээр ирсэн тул танаас энэ асуултыг асууж байна. Та нар яагаад хуудас бүр дээр нууцын тамга дарсан бэ? Яагаад ард түмнээс нуусан бэ?
Бид Оюутолгойн баялгийг хамтдаа эзэмшиж буй партнер. 35 мянган хуудсыг нэг бүрчлэн нууцлах шаардлага байсан уу?
" гэв.
Оюутолгой ХХК-ийнэ гүйцэтгэх захирал С.Мөнхсүх " Та бүхний дуудсан хуралд очихгүй байх шийдвэрийг бид хамт олноороо гаргасан. Мөн компанийн удирдлага солигдсон үе таарлаа. Манай оффисын гадна хүмүүс цуглаж, эсэргүүцэл үзүүлсэн нь ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлсөн, ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гарахыг хүсээгүй. Бид ажилтнуудаа шахаж шаардаагүй. " гэсэн тайлбар хийв.





































