СХД-т айлын гэр, байшин шатаж байсныг бүрэн унтраажээ

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр 12-р сарын 07-ны 13:54 цагт Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өвөр-Угтаал баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчдыг очиход иргэн А-ын “Sай” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 36-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг  нөхцөл байдал дээр ажиллаж унтраасан.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 11х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж тус тус унтраажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57685