
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
- Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрийг эн тэргүүнд санхүүжүүлэх,
- Шинэ гэрээ, худалдан авалтыг он дуустал царцаах,
- Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, ажил хэрэг болгох,
- Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай ажлыг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.
- Мөн түүхий эдийн үнэ буурсан энэ үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох асуудлыг судалж, танилцуулахыг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг байгууллагад үүрэг болголоо.






































