Хил зөрчихийг завдсан гадаад иргэнийг саатуулжээ

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар  ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсаас БНХАУ-ын тал руу улсын хил зөрчихийг завдсан гадаадын нэг иргэнийг тус ангийн хилчин, ахлах ахлагч Ө.Жаргалтуяа илрүүлж, хилийн манаанд даруй мэдээлжээ.

Ингэснээр манааны алба хамтран ажиллаж, тухайн этгээдийг амжилттай саатуулсан байна. Одоогоор улсын хил зөрчихийг завдсан иргэний зорилго, харьяаллыг тогтоон, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57778