ЭМЯ-ны ТНБД-аас чөлөөлөгдсөн Д.Очирбат ₮822 саяын үнэлгээтэй 4 ОРОН СУУЦТАЙ, ₮412 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.10/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй.

УИХ-ын гишүүн асан түүнийг өнгөрсөн 2024 онд тус албан тушаалд томилж байв. 

Тэрээр, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм. Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.

Тэгвэл ЭМЯ-ны ТНБД-аас чөлөөлөгдсөн Д.Очирбатын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮185 сая
Гэр бүлийн орлого: ₮102 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮822 сая  /Орон сууц-4, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮122 сая  /Toyota, Land Cruiser 200, Chevrolet, Cruse маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй ₮0 сая
Газар: ₮350 сая /Ашиглах-3га-1, Эзэмших-499м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮412 сая 
Авлага: ₮61 сая 
Зээл:  ₮222 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57794