Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Arslan.mn

Оюу толгойн асуудлаарх сонсгол өнөөдөр ӨНДӨРЛӨНӨ.

Өнөөдрийн буюу сүүлийн өдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг үргэлжлүүлэн шинжлэн судална.

Өнөөдрийн сонсголд нийт 142 гэрч дуудагдсаны 126-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 16 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 31 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн учраас 95 гэрч оролцох аж.

Сонсголд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр оролцож байна.

Түүнийг өнгөрсөн сард гэрчээр дуудсан 300 хүний нэг болох тухай зарласны дараа цахим сүлжээгээрээ дамжуулан оролцохгүй гэдгээ дараах байдлаар мэдэгдээд байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57795