
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт "Орон сууцанд гал гарч байна" гэх дуудлага өнөөдөр (2025.12.15) 04:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 давхар орон сууцны 2 дугаар давхарт иргэн Б-гийн 20 м.кв байрны том өрөөнд гал гарч байжээ.
Онцгой байдлын албан хаагчид галыг унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэн /26 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргажээ.





































