ХОМ: ХҮН намыг дахин 4 жил удирдах Т.Доржханд 25 саяын үнэтэй “Nissan“ машинаа 5 жил унажээ

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр болсон ХҮН намын ээлжит VIII Их хурлаар намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж, олонх буюу 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар дөрвөн жилээр улираан сонгож, батламжиллаа.

Тэгвэл ХҮН намыг дахин 4 жил удирдах УИХ-ын гишүүн Т.Доржхандын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Чуулганы гадна попорч явдаг түүний хувьд өмнөх Засагтай гар барьж сайд болоод Ерөнхий сайдыг дагаж олон улсын томилолтуудад цаасан дээр ч буулгаагүй ажлаа ярьж "амаараа ажил хийдэг" болоод удсан. 

Тэрбээр Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш Эрчим хүчний реформын үндэсний хороог ахалж 10 гаруй тэрбум төгрөгийг төсөвлүүлсэн ч цахилгаан нэмэхээс өөр ажил хийгээгүй.

Түүний орлого гишүүн болсноор 13 сая төгрөгөөс 91 сая төгрөг болж нэмэгджээ. Хамгийн сонирхолтой нь Т.Доржханд сайд гишүүн болсон сүүлийн 5 жилийн турш нэг машинтайгаа, 12 адуутайгаа байсан гэж мэдүүлжээ. Мөн өнгөрсөн жил авах ёстой байсан 1,1 тэрбум төгрөгийн авлагаа авсан байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая  /Суудлын жижиг машин,Nissan, Nissan маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-12/
Газар: ₮50 сая /ЭЭзэмших-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57816