
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ долоо хоногийн Лхагва гарагийн 13:00 цагт болно.
Энэ удаагийн сугалаанд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд оролцох юм байна.
Сугалаанаар 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11- 50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.





































