Машины эд ангид хавчуулагдсан иргэнийг ЭСЭН МЭНД гаргажээ

Arslan.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт хоёр суудлын автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны 19:48 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Улмаар ажиллаж 20:06 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57834