
УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.
Тухайлбал, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатарыг эгүүлэн татаж, түүний оронд нь А.Анандыг томилохоор болжээ.
Түүний хувьд 2019-2020 онд Хөрш орнуудын газарт зөвлөх, 2020-2021 онд Ази, Номхон далайн орнуудын газрын
дэд захирал, 2021 оноос хойш Америк,Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
Тэгвэл АНЭУ-д суух Элчин сайдаар томилогдох А.Анандын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮103 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮180 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая /Toyota, Highlander маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮155 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮16 сая гэж мэдүүлжээ.





































