Элчин сайдаар томилогдох Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар ₮2,5 тэрбумын 4 БАРИЛГА, ₮181 саяын ОРЛОГОТОЙ

Arslan.mn

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.

Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох санал гаргалаа.

Түүний хувьд 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга, 2021-2025 онд Бүгд найрамдах Солонгос Улсад суугаа элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байв.

Тэгвэл Германд суух Элчин сайдаар томилогдох Засаг дарга асан  Ж.Оюунбаатарын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮181 сая
Гэр бүлийн орлого: ₮376 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 тэрбум  /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-4/
Тээврийн хэрэгсэл: ₮280 сая /Nissan, Patrol маркийн машинтай/
Мал аж ахуй ₮120 сая /Үхэр-61, Хонь-100, Ямаа-0, Адуу-60/
Газар: ₮500 сая /Эзэмших-3.2га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮20 сая
Хадгаламж: ₮14 сая  /дотоод/ ₮3 сая /гадаад/
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮266 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57844