Төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж зорчдогийг болиулах нийтийн өргөдөлд 6,525 хүн гарын үсэг зуржээ

Arslan.mn

Иргэн А.Пүрэврагчаа төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж, хөдөлгөөнийг хязгаарлах давуу эрх олгодгийг зогсоох өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн.

Одоогийн байдлаар 6,525 иргэн гарын үсэг зураад байна. /Орж санал өгөх линк .../

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Өргөгдөл гаргагч "Тус заалт бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Гэхдээ улсын өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө түгжрэлд саатахгүй байх нөхцөлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлж, бусад иргэдийг зам дээр түгжрэн хохирох байдалд үлдээж байна. Энэ нь шударга ёс, ардчилал, иргэний эрх тэгш байдлыг илт зөрчиж байна гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57852