
Цахим орчинд зарим мэдээллийн сайт болон пэйжүүд "2026 оны 1-р сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оруулахыг дэмжиж байна уу?" гэх санал асуулга явуулж эхэлсэн.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "Нийслэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар дахин санал асуулга аваагүй. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 12-р сарын 11-14-ний хооронд санал асуулга явуулсан. Тиймээс худлаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэлээ.





































