
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.12.17/ хуралдаж, салбартаа шинэчлэл хариуцан ажиллах дэд сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудыг Удирдах зөвлөлөөр шийдэж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар томилохоор төлөвлөжээ.
Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Солонго яригдаж байна.
Б.Солонго нь ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Тэгвэл ГБХНХ-ын дэд сайдаар томилогдох Б.Солонгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮247 сая
Гэр бүлийн орлого: ₮15 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-3, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮35 сая /Toyota, Highlander маркийн машинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮15 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮34 сая гэж мэдүүлжээ.





































