
Нийтийн тээврийн автобусны төлбөрийн Umoney картыг CU сүлжээ дэлгүүрээс гадна Имарт, Номин сүлжээ дэлгүүрийн касс дээр цэнэглэдэг болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлжээ.
Зарим үед CU сүлжээ дэлгүүрийн Umoney карт цэнэглэх пос машин ажиллахгүй байх тохиолдол гараад байгаа билээ.
Түүнчлэн гар утасны Hipay, Toki, Tapa, SocialPay аппликэйшнийг ашиглаж үлдэгдэл мөнгөө шалгах, картаа цэнэглэх боломжтой байна. Мөн дараах 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск ажиллаж байгаа аж.






































