
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас байгууллагын бодлого, үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Удирдлагын академийн Хүний нөөц удирдлагын тэнхимийн ахлах багш М.Мөнхбаяр “Байгууллага, нэгж, Төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах эрх зүйн зохицуулалт, арга зүй” сэдвээр зохион байгуулсан.
Сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа нэгжийн удирдлага, алба хаагчид дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга, мэргэжилтэн нар хамрагдлаа.









































