О.ЧОЙДОГ: УНТЭ “IT-ын 5“ багцын тусламжтайгаар багажийн эвдрэл, гэмтэл, ашигласан хугацааг хянах боломжтой болсон

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь түүхт 100 жилийн ойгоо угтан Монгол Улсын эмнэлгийн салбарт анх удаа эмийн ухаалаг системийг нэвтрүүлсэн. Тус системийг нэвтрүүлснээр эмийн хадгалалт, эмийн тохироо, савлалт бүгд автомат болсон юм. 

Тэгвэл өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, Сонгдо, Шинонсед эмнэлгийн төлөөлөл УНТЭ-т нэвтрүүлсэн IT-ын таван багц ажилтай танилцлаа. 

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "УНТЭ нь 2025 оныг цахимжуулах ажлын хүрээнд таван шинэ технологийг нэвтрүүлж, ашиглалтад оруулж эхлээд байна. Үүнд эмийн ухаалаг системээс гадна үйлчлүүлэгчийн цаг авах AI Технологи, эмнэлгийн ариутгалын багажийг ариутгах технологи, эмч, ажилчдын KPI-ыг үнэлэх ухаалаг систем, сувилагч нарын ажлыг цахимжуулах зэрэг таван томоохон ажлыг нэвтрүүлсэн. Технологи танилцуулах уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд бидний зүгээс зөвлөж ажиллахад үргэлж бэлэн гэдгийг онцолмоор байна" хэмээлээ. 

Arslan.mn

УНТЭ-ийн Төвөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог: 

УНТЭ-т IT-ын таван багц төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн онцлох нэг нь Эмнэлгийн хангамжийн бараа, материалыг хянах системийг нэвтрүүлсэн. Уг системийн тусламжтайгаар эмийн нөөц, хугацаа, үлдэгдэл зэргийг мэдэх боломжтойгоос гадна багаж, тоног төхөөрөмжийн элэгдэл, ариутгалын хугацаа, ямар ажилтан уг багажийг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан зэргийг тодруулах боломжтой болсон. Ингэснээр багажийн эвдрэл, гэмтэл, ажилласан хугацааг хянаж харах боломжтой болсон. 

Үүнээс гадна эмийн ухаалаг системийн тусламжтайгаар эмийн хугацаа дуусахыг хянах, үйлдвэрлэгчийн заавраас ирсэн хадгалах горимд хадгалах, нөөцийн удирдлагаа хийх боломжтой болсноос гадна нэгж тунгийн машины тусламжтайгаар харилцан нөлөөлөлтэй эмийг хооронд нь савлах боломжтой болсон. Цаашид энэ системийн тусламжтайгаар эмийн өртгийг бууруулах, үйлчүүлэгчдэд хямд, аюулгүй эмийг хүргэх боломжтой. Тиймээс энэ үйлчилгээг бусад эмнэлгүүдэд санал болгож байна. 

Arslan.mn

Шинонмед эмнэлгийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул: 

Нэгдүгээр эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээс гадна процессийн сайжруулалтыг богино хугацаанд хийсэн нь харагдаж байна. Удирдлагын зүгээс дэмжлэг маш сайн байгаа учраас энэ том ажлын ард гарч, бусад эмнэлгүүддээ үлгэрлэн зааж зөвлөж байна. 

Бид өөрсдийн эмнэлэгтээ эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг гаргах KPI системийг суурилуулах хүсэлтэйгээр ажилладаг. Тэгвэл өнөөдөр УНТЭ энэ том ажлыг загвар болгоод, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгааг харлаа. Үүнийг цаашид судалж, эмнэлгийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57881