
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Нунхёб банкны Гусон сум дахь салбарын захирал Ким Мү Сон-той уулзалт хийлээ.
Уулзалтаар Нунхёб банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Ухаалаг Фарм” төслийг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Талууд ухаалаг фармын системийг нэвтрүүлснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, технологид суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Нунхёб банкны Гусон сум дахь салбарын захирал захирал Ким Мү Сон уг чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах санал, сонирхлоо илэрхийлж, энэхүү саналыг Монгол улсын ХАА салбарын холбогдох байгууллагад уламжилж, холбогдох байгууллагуудын түвшинд цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.






































