Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 27 дугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Хуралдааны хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар эрчим хүч болон тээврийн салбарт хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн явцыг эрчимжүүлэх, хоёр улсын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын боломжийг тэлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцжээ.
ФОТО

















