Б.Азжаргал: Томуугийн улирал дуусаагүй тул олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх хэрэгтэй

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр томуугийн дэгдэлтийн талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Б.Азжаргал дараах мэдээллийг хүргэсэн юм.

Тэрбээр хэлэхдээ "Нийслэл хот болон 10 гаруй аймгийн хэмжээнд томуугийн тархалттай байна. Томуугийн 50 дугаар долоо хоногийн мэдээгээр 300 орчим хүн амбулаторийн тусламж үйлчилгээ авахад тэдгээрийн 10 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байсан. Мөн эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд 7,800 орчим хүн хандсан. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаантай эмнэлгийн тусламж үйлчилгээг 23 орчим хувь нь авсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоо 1.8 хувиар буурсан.

Мөн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс сорьц авч, вирус судлалын шинжилгээг хийж үзэхэд Томуугийн А вирусийн H3N2 дэд хэв шинж, Амьсгалын замын синцитиал вирус, рино вирус, адино вирус гэх мэтчилэн 6-7 төрлийн вирус орчилд байна. Эдгээрээс томуугийн H3N2, рино вирус, амьсгалын замын синцитиал вирусийн идэвхжил өндөр, өвчлөлийн голлох шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн 0-4 настай хүүхдүүдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн халдвар болон H3N2 вирусийн халдварын тархалт өндөр байна" гэлээ. Үргэлжлүүлэн "Томуугийн улирал дуусах хараахан болоогүй. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн хүртэл томуугийн дэгдэлт үргэлжлэх хандлагатай учир тайвшрах болоогүй.

Томуугийн улирал дуусаагүй тул олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг асран хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах, улиралтай холбоотойгоор дулаан хувцаслах, дархлаагаа дэмжих зэрэг зөвлөмжийг анхааралдаа авч хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээв.

ВИДЕО: 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57903