
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд "Амбаар шатаж байна" гэсэн дуудлага 2025.12.21-ний өдрийн 13:12 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн “Б”-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн “Б” /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.





































