“Avatar”-ын III анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

Arslan.mn

Канадын алдарт найруулагч Жэймс Кэмероны бүтээл “Avatar” уран сайхны киноны гуравдугаар анги дэлхий даяар 345 сая ам.долларын тасалбар борлуулсан амжилтаар кассын орлогоо эхлүүлсэн нь шинжээчдийн урьдчилан таамаглаж байсан үзүүлэлттэй нийцжээ. 

Ингэснээр “Avatar: Fire and Ash” кино нь 2025 онд нээлтээ хийсэн Холливүүдын кинонуудаас 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болсон “Walt Disney” компанийн бүтээл “Zootopia 2” хүүхэлдэйн киноны /556 сая ам.доллар/ дараа хоёрдугаарт бичигдсэн байна.

“Disney”-н тооцоолсноор, “Avatar”-ын шинэ анги 88 сая ам.долларын орлогоор АНУ болон Канадад кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ.

“Fire and Ash” ангид Пандора хэмээх гараг дээр амьдардаг есөн фут өндөр, цэнхэр арьстай нави хүмүүсийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57916