“Шатахуун хомсодсон“ нь 100 жилийн ой, наадам хэссэн ИРГЭДИЙН БУРУУ болов

Arslan.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.23/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, Ний нуугүй хэлэхэд 7, 8-р сард монголчууд урд өмнө байгаагүй их хэмжээгээр шатахуун хэрэглэсэн. Орон нутгийн 100 жилийн ой, бүсийн наадмуудтай холбоотой шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын нөөц буурсаар байсан.

Манай улс сард тодорхой хэмжээний шатахуун авах гэрээтэй. Гэрээний дагуу авч байсан ч 10-р сард ОХУ-аас тодорхой шалтгааны улмаас нийлүүлэлтийг бууруулсан. Сард 70 мянган тонныг авдаг бол 55 мянга болгон бууруулсан. 11 сард нийлүүлэгдсэн харьцангуй нэмэгдсэн. 12-р сарын эхний 10 хоногт нийлүүлэлт тодорхой хэмжээгээр буурсан. Улаанбаатар хотын агуулахын нөөц дуусахад шатахууны тасалдал, урт дараалалт үүсэж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57924