Цэвэр усны саваар шатахуун авахаар маргалдаж, улмаар түгээгчийн биед халдсан хэргийг шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Тэс" шатахуун түгээх станцаас нэгэн иргэн цэвэр усны саваар шатахуун авахаар маргалдаж, улмаар түгээгчийн биед халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар хэрэгт холбогдогчийг хайж байгаа аж. 

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим сүлжээндээ "Энэ бол муухай шүү. Бид адилхан л Монголчууд хүнд үеийг хамтдаа даван гарах гэж хичээх ёстой болохоос зүтгэж байгаа нэгнээ барьж зодоод байж болохгүй шүү... 100 хувь хүнээс хамааралтай шатахууны бэрхшээл биднээс үл хамаарах асуудлаас үүсэлтэй шүү дээ. Хүнд цаг үеийг даван гарах гэж төр, хувийн хэвшил бүгд хамтраад байгаа бүх боломжоороо хичээж зүтгэж байгаа. Ялангуяа хөөрхий хэдэн ШТС-н түгээгчид хатуу хөтүүтэй нүүр тулж 3 сар болж байгаа. Хаа хаанаа бэрхшээлтэй байдлыг ойлгож бие биедээ хүндэтгэлтэй хандацгаая манайхаан" хэмээжээ. 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57938