Энэ сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй, “С” уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон баривчилжээ. Уг этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үед эд мөрийн баримтаар үнэт эдлэл, булган шуба зэргийг хураан авсан аж.
Дээрх этгээд нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг лангуунаас үнэт эдлэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс булган шуба хулгайлсан болох нь тогтоогдоод байна.
Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ирдэг та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

















