Цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнө уулзахаар очих үед нь бүлэглэн зодож, дээрэмджээ

Arslan.mn

Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэр, Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагийн орчимд уулзахаар очих үед нь бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдэж зугтаажээ. 

Тус хэрэгт СХД-ийн Эрүүгийн цагдаагийн тасгаас шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд цахим орчинд танилцсан үл таних хүнтэй уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57946