ЧУУЛГАН: Төрийн өмчийн ХУВЬЧЛАЛЫГ хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны пүрэв гарагт ажлын хэсгийн хуралдаан, сонсгол болон чуулганы нэгдсэн хуралдаан товлогджээ.

Ажлын хэсгийн хуралдаан
Өдрийн 12.00 цагт “Үндсэн хууль” танхимд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг хуралдана. Тус хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэх юм.

Сонсгол
14.30 цагт “Их засаг” танхимд Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттайгаар хэлэлцэнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаан
Өдрийн 10.00 цагаас “Их хуралдай” танхимд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар:

  • Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026–2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (хэлэлцэх эсэх, асуулт-хариулт 120 минут),

  • Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,

  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,

  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл,

  • Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (хэлэлцэх эсэх, асуулт-хариулт 120 минут),

  • Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, холбогдох тогтоолын төсөл,

  • Бусад асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дээрх хуулийн болон тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57949