Б.Энхтүвшин: Ямартай ч иргэд банкандаа бензинтэй ОН ГАРГАХ нөхцөл бүрдсэн

 АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээлт, борлуулалттай холбоотой тодорхой хүндрэл үүсэж, иргэд бухимдаж байгааг бид ойлгож байна. Тиймээс бид ОХУ-ын тал болон импортлогч, түгээлтийн компаниудтай ойр, нягт хамтран ажиллалаа. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, ялангуяа АИ-92 бензиний импорт нэмэгдээд байна.

Өнөөдрөөс эхлэн шатахуун түгээх станцууд дээр иргэдийн оочир дараалал харьцангуй багасаж, нөхцөл байдал аажмаар сайжирч эхэллээ. Ямартай ч он гарах үед шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд маань банкандаа бензинтэй байх нөхцөл бүрдсэн." гэв.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57957