Мансуурсан этгээд гэрлэн дохионы орчим зогсож байсан хүнийг мэсээр гэмтээжээ

Цагдаагийн байгууллагаас мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Гэрлэн дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 20 гаруй насны нэр бүхий иргэн мансуурсан үедээ "Toyota Crown" маркийн автомашиныг жолоодож яваад гэрлэн дохионы орчим байсан иргэнийг хутгаар зүсэн биед нь гэмтэл учруулсан байна. 

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хутга, мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлс зэргийн хураан авчээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдож буй тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тойрон хүрээллийг нь сайтар анзаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57961