
“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ ₮460 саяар “Хаалтын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх“ тухай тендер зарлажээ.
Тухайн тендерийн нийт өртгийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөс гаргахаа тусгасан бөгөөд 460,000,000 төгрөгөөр Хаалтын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх,нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ажлыг хийлгэхээ илэрхийлсэн байна.
Уг тендерт материал хүлээн авах хугацаа ирэх оны нэг сарын 29-нд өдөр дуусна.







































