
Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу Юутонг-СГ1 загварын нийтийн тээврийн автобус өчигдрөөс эхлэн явдаг болжээ.
Долоо хоногийн гурван өдөр буюу Мягмар, Пүрэв Бямба гарагт хоёр талаасаа зорчих бөгөөд нийслэл хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр плазагаас 22:00 цагт автобус хөдлөх бол Замын-Үүдийн авто вокзалаас нийслэл хот руу 19:00 цагт явна гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас/НТБГ/ мэдээллээ.
Харин тасалбарын үнийн хувьд том хүн 66,200, хүүхэд 33,100 төгрөг төлж, зорчих юм байна.






































