
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, энэ ондоо ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан шилдгүүдээ тодрууллаа.
Үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог, Монгол Улсын Ардын эмч Д.Нямсүрэн, Ардын эмч Н.Оюунгэрэл болон эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн түүхт 100 жилийн ой тохиосон энэ оныг хамтдаа бүтээлцсэн эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчиддаа талархал илэрхийлье.
УНТЭ нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа
- Эмийн ухаалаг цогц технологи
- Ариутгалын үйл ажиллагаанд IOT технологи
- Хиймэл оюунд суурилсан цахим хөтөч
- Эмнэлгийн ажилтын KPI үнэлгээний систем
- Эмч сувилагчийн application гэх 5 технологийг нэвтрүүлээд байна. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Үүнээс гадна үйлчлүүлэгчийн тав тух, орчин нөхцөлийг бүрдүүлж, амбулаторийн 542 мкв талбайг 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, засварын ажлыг гүйцэтгүүлсэн. УНТЭ-д их засварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг
алдагдуулахгүй зохион байгуулж, эмнэлгийн орлогыг өмнөх жилээс давуулан бүрдүүлсэн байна.
Эмчилгээ үйлчилгээндээ олон шинэ аргыг нэвтрүүлэхээс гадна дэвшилтэт технологийг мөн нэвтрүүлж чадлаа. Үүнээс онцлон дурдвал Эд, Эс, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамт олон "Донорын элгийг дурангийн аргаар тайрч авах мэс засал"-ыг амжилттай гүйцэтгэсэн. Мөн тус багийн хамт олон MAGNETIC COMPRESSION ANASTOMOSIS буюу Соронзон мэс ажилбарыг дэлхийд нэвтрүүлсэн 6 дахь орон болсон.
Түүхт 100 жилий ойгоо угтан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулах ажлын хэсгийн
даргаар О.Сэргэлэн зөвлөх эмч ажиллаж, амжилттай зохион байгуулаад байна.
Та бүхний мэргэжилдээ эзэн болж, эрүүл энхийн цаг наргүй зүтгэж байгаа энэ их хичээл зүтгэлээр олон иргэд эрүүл энх амьдарч байна. Ирэх ондоо илүү ихийг хийж бүтээхийн төлөө хамтдаа хичээе" хэмээлээ.

Энэ үеэр 2025 оны шилдэг ажилчдаа тодруулан шагнаж, урамшууллаа.
Оны шилдэг удирдах ажилтан
-Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори дарга Ж.Саранцэцэг
Оны шилдэг эмч
-Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн Тасгийн их эмч Л.Алтантуяа
Оны шилдэг сувилахуйн менежер
-Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэчимэг
Оны шилдэг сувилагч
-Хэрх үе судлал, үе сэргээх төвийн сувилагч Ч.Басбиш
Оны шилдэг тусгай мэргэжилтэн
-Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч Г.Ганцэцэг
Оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан
-Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасгийн их эмч, СЭШХАА-ны гадаад харилцааны мэргэжилтний албан үүргийг хавсран гүйцэтгэгч А.Гэрэлтуяа
Оны шилдэг үйлчлэгч
-Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн үйлчлэгч Б.Өлзийбаяр
Оны шилдэг бүтээн байгуулагч, хөрөнгө оруулагч
-Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий
Оны шилдэг дэмжих үйл ажиллагаатай хамт олон
-Мэдээлэл технологийн алба
Оны шилдэг дотрын үйл ажиллагаатай хамт олон
-Амбулатори
Оны шилдэг мэс заслын үйл ажиллагаатай хамт олон,
-Эрхтэн шилжүүлэн суулгах төв тус тус тодорлоо.





































































