ОСНААУГ-ын хамт олон 2025 оны ажлаа тайлагнан, шилдэг ажилчдаа тодрууллаа

Arslan.mn

Улаанбаатар хотын иргэдэд хамгийн их хүрч үйлчилдэг байгууллагын нэг болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олон энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан шилдгүүдээ тодрууллаа. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дүгээр зарлигаар дэлхийн аваргуудаас гадна олон улсын томоохон тэмцээний олон амжилт гаргаж түүчээлэн, дэлхийн тавцанд алдар нэрээ цуурайтуулж, онцгой амжилт гарган, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Хангамж хариуцсан менежер Өлзийсайханы Буянбаатарыг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон" -оор шагналаа. 

Arslan.mn

Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 1”-ийн Дарга Диваабазарын Танжид "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар мөн шагнасан юм. 

Arslan.mn

Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн шагнуулсан ажилтан, албан хаагчид болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан, албан хаагчид, ахмад настан, иргэд, оршин суугчид, хэрэглэгчдээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57973