Цагдаагийн ерөнхий газар 2025 оны хөдөлмөрийн аварга алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА

Arslan.mn

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, ажилдаа идэвх зүтгэл гарган 2025 онд хамт олноо хошуучлан ажилласан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны “Хөдөлмөрийн аварга”, “Онцлох алба хаагч”, “Арван тавны цагдаа”-аар шалгарсан алба хаагчдад шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.12.26/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д боллоо.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Arslan.mn

“Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар:

  • Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Баярхүүгийн Мөнх-Эрдэнэ;
  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ержаны Рабби;
  • Санхүү, ар талын албаны Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Буянтогтохын Бямбагарав;
  • Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны Инновац, дүн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Очирбатын Чинбат;
  • Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Пүрэвхүүгийн Эрдэмбилэг;
  • Хар тамхитай тэмцэх албаны Мөрдөн шалгах газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Бямбадоржийн Билэгдэмбэрэл;
  • Урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ганзоригийн Хулан;
  • Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Цэрэндоржийн Баасанбат;
  • Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ганбаатарын Билэгт;
  • Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Байгалийн Эрдэнэдалай;
  • Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Хоролсүрэнгийн Хатанбаатар;
  • Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хүрэлбаатарын Олонбаяр;
  • Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Жаргалсайханы Мөнх-Эрдэнэ;
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Эрдэнэбилэгийн Өнөрбаяр;
  • Дотоодын цэргийн 810 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн дарга-их эмч, ахлах дэслэгч Шинэтуяагийн Гэрэлцацрал;

“Оны онцлох алба хаагч”-аар:

  • Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Эрдэнэ-Очирын Бат-Очир;

“Арван тавны цагдаа”- аар:

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Лхагвасүрэнгийн Амартайван нар тус тус шалгарлаа.

Шагнал авсан нийт алба хаагчдадаа халуун баяр хүргэе.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57975