СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон залилж байна

Arslan.mn

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон, тухайн газрын гадаа бэлэн такси мэт хүлээж зогсож үйлчлүүлэгчийг тээвэрлэн зорьсон газарт нь хүргэж өгдөг. Улмаар төлбөрийг ПОС машинаар төлүүлэх нэрийдлээр иргэний банкны картыг авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө залилж авсан хэрэг гарч байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн:

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн
  • Анхаарал болгоомж сул
  • Танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг онилж үйлдэгдэж байгаа нь тогтоогдож байна.

Иймд иргэд та бүхэн:

  • Албан ёсны такси үйлчилгээ ашиглах
  • Банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх
  • ПОС машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах
  • Нууц кодоо хэнд ч хэлэхгүй байх
  • Сэжигтэй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэхийг ЦЕГ-аас мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57979